Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Өвөрхангай аймгийн гадаргын усны чанарын 2021 оны 8 дугаар сарын тойм
Өвөрхангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2021 оны 8 дугаар сард Өвөрхангай аймгийн Орхон- Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин, Онги- Арвайхээр, Уянга, Өлт- Уянга, Бөөрөлжүүт- Уянга, Хөгшин- Хархорин, Таац- Нарийнтээл, Зэгэстэй- Өлзийт, Сангийн далай- Өлзийт хяналт-шинжилгээний цэгээс нийт 11 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
2021 оны 8 дугаар сард хийсэн Өвөрхангай аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг усны чанарын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
№ |
Гол, мөрөн- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Орхон- Хархорин |
9.8 |
1.60 |
4.48 |
0.4 |
0.008 |
0.002 |
2 |
Орхон-Батөлзий |
|
|
4.00 |
0.05 |
0.001 |
0.002 |
3 |
Орхон- Улаанцутгалан |
|
|
4.16 |
0.07 |
0.001 |
0.004 |
4 |
Онги- Уянга |
|
|
3.68 |
0.04 |
0.001 |
0.002 |
5 |
Онги- Арвайхээр |
8.00 |
1.12 |
2.56 |
0.17 |
0.002 |
0.004 |
6 |
Бөөрөлжүүт- Уянга |
|
|
2.24 |
0.06 |
0.001 |
0.002 |
7 |
Өлт- Уянга |
|
|
2.24 |
0.11 |
0.005 |
0.006 |
8 |
Хөгшин- Хархорин |
8.32 |
2.24 |
14.4 |
0.07 |
0.004 |
0.032 |
9 |
Таац- Нарийнтээл |
|
|
6.72 |
0.28 |
0.005 |
0.014 |
10 |
Зэгэстэй- Өлзийт |
|
|
24.0 |
0.43 |
0.003 |
0.006 |
11 |
Сангийн далай- Өлзийт |
|
|
19.2 |
0.41 |
0.004 |
0.010 |
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6 багагүй |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Орхон гол, Орхон голын Бат-Өлзий, Улаанцутгалан, Хархорин хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт бага, 98.3-111.3мг/л-т хэлбэлзэж, бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Онги гол, Онги голын Арвайхээр, Уянга хяналт-шинжилгээний 2 цэгээс тус тус 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 108-210 мг/л-т хэлбэлзэж, хүчилтөрөгчийн горим хэвийн байсан байна. бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Хөгшин гол, Хөгшин голын Хархорин хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт нилээд их, 720.5 мг/л байсан ба перминганатын исэлдэх чанар 1.4 дахин их голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Таац гол, Таац голын Нарийнтээл хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 246.8мг/л байсан ба голын усан дахь бохирдуулах бодисын агууламж стандартын дагуу байна.
Өлт гол, Өлт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 442.4 мг/л буюу дунд зэрэг байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.
Бөөрөлжүүт гол, Бөөрөлжүүт голын Уянга хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 132.3 мг/л байсан ба голын ус органик бодис болон эрдэс азотын бохирдолгүй, цэвэр байлаа.
Зэгэстэй гол, Зэгэстэй голын Өлзийт хяналт шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлт